ТОКИО. /NHK/. 7-гийн бүлгийн Дээд хэмжээний уулзалт өнөөдөр Японы төв нутгийн Исэ-Шима хотод өнөөдөр эхэлж байна.
Хоёр өдөр үргэлжлэх уг уулзалтыг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ даргалах бөгөөд тэрбээр уулзалтад оролцохоор ирж буй зочдыг угтан авч байна.
7-гийн бүлгийн орнуудын удирдагчид Дээд хэмжээний уулзалтын эхний хуралдааны явцад 7-гийн бүлгийн үнэ цэнэ, эв нэгдэл, дэлхийн эдийн засгийн сэдвээр ярилцаж, санал бодлоо солилцоно.
Тэд дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлт, терроризмтой тэмцэх, дүрвэгсдийн хямрал зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвүүдээр таван тусгай хуралдаан хийх юм.
Маргааш буюу баасан гарагт Зүүн Өмнөд Ази, Африк болон бусад бүс нутгийн орнуудын төлөөлөгчид уулзалтад оролцож, Ази тивийн хөгжил цэцэглэлт болон бусад асуудлыг хэлэлцэх ажээ.
Дээд хэмжээний уулзалтын төгсгөлд G7-гийн орнуудын удирдагчид хамтарсан мэдэгдэл хийнэ.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Яг үнэндээ АН 1990 оны үеийн ардчилсан үзэл санааг үргэлжлүүлэгч нам биш ердөө л олигархи мафийн гэмт хэргийн бүлэглэл болсон нь улам бүр нотлогдсоор байна. Одоо би яах гэж тэр үед АН-д итгэж сонгуульд санал өгөв, мөн ойр тойрны хүмүүсээ ятгаж байваа гэхээс толгойгоо шаахад ч багадмаар байна. Тэд ард түмнийг ердөө л цагаан цаас, түүн дээр юу ч бичиж болно гэж бодсон шиг байна. Гэхдээ Монголын ард түмний саруул ухаанд найдаж байна гэдэг шиг тэд тэнэг биш нэг л өдөр эрслэн босно. Та нарын хийсэн болгон чинь өөрсдийн чинь эсрэг эргэнэ. Үүнд эргэлзэх хэрэггүй