sonin.mn
АН, МАН-ын анхан шатны байгууллагууд УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшихээр горилогчдын нэрсийг эхний байдлаар тодорч байна. Маргааш буюу 5 сарын 27-нд эхлэх МАН-ын бага хурал, АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурлаар уг нэрс эцэслэгдэж, УИХ-д нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор баталгаажих ёстой.
Одоогийн байдлаар тодроод буй нэр дэвшигчдийг танилцуулья.
 
Өвөрхангай аймагт  АН-аас УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, УИХ-ын даргын зөвлөх, "Баялаг бүтээгчдээ дэмжинэ" холбооны тэргүүн Ч.Даваабаяр, Л.Бат-Орших нар, МАН-аас УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Хөдөлмөрийн сайд асан С.Чинзориг, Зам Тээврийн сайд асан Н.Төмөрхүү нар нэр дэвшихээр болжээ.
 
МҮАН-аас АН-д элссэн УИХ-ын гишүүн, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Н.Батцэрэгийг  Өвөрхангай аймгийн АН дэмжээгүй байна. Харин Сонгино Хайрхан дүүрэгт АН-аас О.Магнай, СХД-ийн АН-ын дарга Ө.Пүрэвбаатар, НИТХ-ын төлөөлөгч Т.Болдбаатар, АЭХ-ы дэд Ерөнхийлөгч Б.Ургамалцэцэг, Ерөнхий сайдын зөвлөх Кёкүшюзан Д.Батбаяр, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нар , Сүхбаатар дүүрэгт АН-аас Худалдаа Хөгжлийн Банкны Захирал Б.Мэдрээ, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, , УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Лу.Гантөмөр нар,МАН-аас УИХ-ын гишүүн Сү.Батболд, Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга Д.Цогтбаатар, НАМЭХ-ын Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, Хууль Зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил нар Дархан уул аймагт АН-аас УИХ-ын гишүүн М.Сономпил, УИХ-ын гишүүн, Хүнс, Хөдөө Аж Ахуйн сайд Р.Бурмаа, Дархан Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Мягмардаш нар, Сэлэнгэ аймагт АН-аас УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Аж Үйлдвэрийн Сайд Д.Эрдэнэбат, уяач Л.Цандэлэг нар, МАН-аас Гадаад Хэргийн дэд сайд асан Н.Оюундарь, Сэлэнгэ аймгийн засаг дарга П.Бүрэнбат, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нар нэр  дэвшихээр болжээ. Ийнхүү одоогийн байдлаар УИХ-ын гишүүн М.Батчимэг, Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар УИХ-д нэр дэвших эрхийг намынхаа анхан шатны байгууллагаас авч чадаагүй бөгөөд АН-ын дарга З.Энхболд  тэдний нэрийг  дахин оруулж, АН-ын ҮЗХ-оор хэлэлцүүлэх гэнэ.
 
П.Мандах