sonin.mn
 
Монголбанк  өнөөдрийг гадаад валютын дуудлага худалдаагаар ирүүлсэн саналыг биелүүлсэнгүй.
Тодруулбал гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1989.50-1994.00 төгрөгийн ханшаар 1.9 сая ам.доллар худалдан авах, 1997.81-1997.83 төгрөгийн ханшаар 8.0 сая ам.доллар худалдах, 303.00-303.20 төгрөгийн ханшаар 4.5 сая юань худалдан авах, 304.70 төгрөгийн ханшаар 0.65 сая юань худалдах санал  ирүүлжээ.
Мөн  өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр Монголбанк банкуудаас ирүүлсэн 21.7 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 25.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг биелүүлсэн байна.
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг