sonin.mn
 
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсээс Япон Улсаас импортлон борлуулж буй автомашинуудад цацрагийн хэмжилт хийж эхэлжээ.
 
 
Учир нь манай иргэд ОХУ-ын хилээр өөрийн эзэмшлийн авто машинаар нэвтэрч байгаа бөгөөд заримаас нь цацрагийн бохирдол илэрч байгаа аж. Үүнтэй холбогдуулан дээрх хяналтыг тавьж эхэлсэн бөгөөд Япон Улсаас автомашин импортлохдоо цацрагийн бохирдлын хэмжилт, цацрагийн гэрчилгээтэй авто машиныг сонгон худалдан авахыг анхаарууллаа. 
 
Цацрагийн бохирдолтой авто машин оруулж ирэх нь хэрэглэгчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулж болзошгүй бөгөөд төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүндрэл учруулж, бизнес эрхлэгчдэд үр ашиггүй зардал гарч буйг албаныхан тодотголоо.
 
 Б.Заяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг