sonin.mn
 
МОСКВА. /Sputnik/. ОХУ-ын Онцгой байдлын яам Украины Донбассын бүс нутаг  руу хүмүүнлэгийн тусламжийн цуваагаа 52 дахь удаагаа илгээлээ.Энэ удаагийн хүмүүнлэгийн тусламжид хоол хүнс, гал унтраах хэрэгсэл, сурах бичиг, уран зохиолын ном болон ахуйн хэрэглээний бараа багтсан байна.
 
“100 ачааны автомашинаас бүрдсэн хүмүүнлэгийн тусламжийн цуваа Онцгой байдлын яамны "Донской" аврах ажиллагааны төвөөс Москвагийн цагаар өнөөдөр 04 цагт Донбассын зүг хөдөлсөн. Энэ цуваа нийт 1200 тонн хүмүүнлэгийн тусламжийн барааг хүргэнэ” гэж Оросын Онцгой байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
 
Украин зүүн өмнөд нутагт 2014 оны наймдугаар сард зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш ОХУ -ын тал Донецк, Луганскийн ард иргэдэд 61 мянга гаруй тонн хүмүүнлэгийн тусламж илгээсэн байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг