sonin.mn
 
ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Өмнөд Каролина муж улсын захирагч Никки Хейли 20 долоо хоногтой жирэмсний хугацаанаас хойш үр хөндөлт хийхийг хориглосон хуулинд гарын үсэг зурлаа.
 
Одоогоор үүнтэй төстэй хуулийг АНУ-ын 13 муж улсад мөрдөж байна.
 
Жирэмсэн эхийн амь насанд халтай эсвэл эхийн хэвлийд буй ураг хүн болох боломжгүй гэсэн эмчийн дүгнэлт гарсан тохиолдолд уг хууль үйлчлэхгүй ажээ. Харин хүчиндүүлсний улмаас жирэмсэн болсон, цус холилдсон гэх тохиолдлуудад уг хууль хүчин төгөлдөр үйлчилнэ.
Мөн хууль зөрчин үр хөндөлт хийсэн эмч нар хорих ялаар шийтгүүлэх аж. АНУ-д үр хөндөлт хийхийг хуулиар зөвшөөрдөг боловч зарим муж улсуудад үүнийг хязгаарладаг байна.
 
АНУ-ын Дээд шүүх үр хөндөлтийг хязгаарлахыг хориглосон журмыг хараахан гаргаагүй байгаа юм.
Өмнөд Каролина муж улсын Анагаах ухааны их сургуулийн Эх-ургийн эрүүл мэндийн тэнхмийн эрхлэгч үр хөндөлт хийхийг хориглосон хуульд хориг тавихыг хатагтай Никки Хейли-гээс хүсчээ. 
 
Өмнөд Каролина муж улс дахь зөвхөнн гурван эмнэлэгт л үр хөндөлт хийх эрх олгосон ажээ. Хэрвээ эмч нар шинэ хуулийг зөрчвөөс 10 мянган доллар хүртэлх хэмжээний торгууль төлнө. Харин үр хөндөлтийг гурван удаа хийсэн нь илэрсэн тохиолдолд хорих ялаар шийтгүүлэх юм.
 
Д.Нямтулга 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг