ИСЭ-ШИМА. /TASS/. Минскийн гэрээ бүрэн хэмжээнд хэрэгжсэн тохиолдолд л ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлах талаар ярилцах болно гэж Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск мэдэгдэв.
Минскийн гэрээ бүрэн хэрэгжихээс нааш ЕХ-ны ОХУ руу чиглэсэн бодлого, тэр дундаа эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахгүй хэмээн үзэж байгаагаа 7-гийн бүлгийн Дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнөхөн Туск мэдэгдсэн байна.
Өмнө нь ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Унгарын “Magyar Nemzet” сонинд ярилцлага өгөхдөө "ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг “Минск-2” гэрээг хэрэгжүүлэх асуудалтай холбон авч үзэх нь уг гэрээг тасалдуулах гэсэн Украины оролдлогыг дэмжин өөгшүүлсэн хэрэг мөн" гэж мэдэгджээ.
“Минскийн гэрээг ОХУ хэрэгжүүлбэл манай улсын эсрэг авсан хориг арга хэмжээгээ ЕХ цуцална гэж мэдэгдэж байна. Украины мөргөлдөөнд оролцоогүй ОХУ-ыг уг гэрээг хэрэгжүүлэх явдалтай холбож байгаа утга учиргүй хэрэг. Асуудлыг ингэж тавьж байгаа нь Минскийн гэрээг тасалдуулах оролдлого хийхэд нь Украиныг өөгшүүлж буй хэрэг юм” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Лавров зориуд ийм мэдэгдэл хийсэн биз.Хориг тавигдана гэдэг чинь оросын дотоодын эдийн засгийн хөгжилд хохирол учирна гэсэн үг.Орост тавьсан хориг хэдий удаан үргэлжилнэ оросууд тэр хэмжээгээр өөрсдөө юм хийж сурна.Оросууд Обамад баярлалаа гэж хэлэх ёстой.Хэдэн жилийн дараа хөшөө босгоно гэж итгэж байна.Манай нөгөө хөршүүд байсан бол хямд үнэтэй бараагаар оросыг дарж байгаад нэгмөсөн гартаа хийх байсан даа.Дотор хүний мэргэн ухаантай дүйх ухаан дэлхийд алга аа.
Хоригын буянаар Хятадын бараа Оросыг ямар ч хязгаарлалтгүй эзэлчихсэн. Хятадын интернет худалдааны сайтаас худалдаж авсан бараанд гаалийн татвар тавихгүй байгаа. Оросууд орлужлж байгаа. Урьд нь украйнаас авдаг байсан маслоны оронд хийх юм байхгүй учир Индонезээс ургамлын тос авч чихэр, печендээ хийдэг болсон. Юбилейны гээд масло амтагдсан пкчень байдагсан хоригоос хойш сураггүй. Ургамлын тостой печенүүд нь хоолойгоор давахгүйм билээ.