sonin.mn
 
САХАЛИН. /Sputnik/. ОХУ-ын үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй заналхийллийг сөрөн зогсох зорилгоор Алс Дорнод дахь цэргийн баазаа орчин үеийн зэвсгээр хангах, цэргийн хүчээ зузаатгах арга хэмжээ авч байна гэж ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн командлагч, хурандаа генерал Сергей Суровикин мэдэгдэв.
 
Сахалин арал болон Курилийн арлууд бол ОХУ-ын аюулгүй байдал, газар нутгийн бүрэн байдлыг хамгаалж буй “зүүн хязгаарын цэргийн бааз” гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ.
 
Түүний ярьснаар, энэ онд 700 гаруй нэгж зэвсэг техник, тухайлбал 60 нисэх онгоц болон нисдэг тэргийг Дорнод цэргийн тойрогт нийлүүлэхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ нисгэгчгүй 20 онгоц, гурван хөлөг онгоцыг тус тойрог руу илгээх ажээ.
 
Энэ тойрогт алба хааж байгаа гэрээт цэргийн албан хаагчдын тоо өнгөрсөн онд 22 мянгаар нэмэгдэж 65 мянгад хүрсэн байна.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг