ЭРХҮҮ./TASS/. Шүрэнгийн УЦС-ыг барихын оронд ДЦС болон АЦС барихад нь Монголд туслахад Оросын тал бэлэн байна. Энэ тухай Эрхүү мужийн захирагч Сергей Левченко Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын шийдвэрийг иш татан мэдэгдлээ.
“Бид энэ асуудлыг Байгалийн нөөц, экологийн сайд бөгөөд тус комиссыг даргалагч Сергей Донской-той ярилцсан. Монголд байдаг сайн чанарын нүүрсээр ажиллах хэд хэдэн дулааны цахилгаан станц /ДЦС/ эсвэл атомын цахилгаан станц /АЦС/ барихыг Монголын талд санал болгоё гэсэн бидний санаачилгыг сайд дэмжлээ” гэж С.Левченко ярьсан юм.
Сайд С.Донской өмнө нь мэдэгдэхдээ “Дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс Сэлэнгэ мөрөн дээр УЦС барих асуудалд сөргөөр хандаж байгаа, мөн Орос улс үүнийг эсэргүүцэж байгаа учраас энэ төслийн экологийн үнэлгээ хийгдэхгүй, УЦС баригдахгүй” гэж байв. Түүний хэлснээр, Монголд эрчим хүчний хэрэгцээ шаардлага бий гэдгийг ОХУ ойлгож байгаа бөгөөд өөр бусад хувилбарыг санал болгоход бэлэн байгаа аж.
Харин Эрхүү мужийн захирагчийн үзэж байгаагаар, Сэлэнгэ мөрөн дээрУЦС барих гэсэн Монголын байр суурь нь Оросын талыг эрчим хүчний тарифаа буулгахад хүргэх зорилготой мэт харагдаж байгаа ажээ. Тэрбээр хэлэхдээ “экологийн шаардлагаас үүдэн Шүрэнгийн УЦС-ыг барих магадлал бага. УЦС-аас эрчим хүч гарган авахын тулд Монголын нутгийн талыг нь усанд живүүлэхэд хүрнэ” гэсэн байна.
Монголын тал Байгал нуурт цутгадаг Сэлэнгэ мөрөн болон түүнд цутгадаг голууд дээр хэд хэдэн УЦС барихаар төлөвлөж байгаа юм. Сэлэнгэ мөрөн нь Байгал нуурын усны 80 хувийг хангадаг билээ.
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Монгол улс эх орондоо ус нөөцлөх эрхтэй. Оросууд Байгал нуур усгүй болно гээд байгаа юм бол хятад руу зарах гэж буй 70 сая куб усаа Байгал нуур руу цутгаачээ. Өөрсдөө болохоор уёыг зардаг, усан цахилгаан станц бариад цахилгааныг нь бидэнд өндөр үнээр зардаг, бид болохоор эх нутагтаа цахилгаан станц барих эрхгүй, зөвхөн тэднийг цахилгааныг худалдаж авах ёстой болох нь ээ. Энэ бол шудрага бус шийдвэр юм.
Орос өөрсдийнхөө усаа хайрлаад харин монголд АЦС барих гэнээ манай улсыг чернобель шиг болсонч харамсахгүй өөрсдийгөө л бодож байна даа
3 сая хүнд АЦС -аар яах юм бэ тэрнээсээ их хор хохирол үзнэ ядаж байхад монгол хүн ямарч хариуцлагагүй ажилтан шүү дээ найдах юм байхгүй ямарч найдвар байхгүй япончууд алдаа гаргаад байхад яах юм бэ монгол хүн АЦС гүй амьдарч чадна АЦС бривал монгол үр удиаараа байхгүй болох аюултай гэдгийг ард түмэн ойлгох хэрэгтэй дээ
Монгол улс эх орондоо ус нөөцлөх эрхтэй-балайраад бай,40-н бидонд хийгээд хөргөгчинд хадгалах гэж байгаа юм шиг "сэтгэх" юм ,тэр уцс-г хятадад маш хямдхан одоо бараг хориглож буй технологийг маш өндөр үнээр аваад тэгэхдээ хятадуудаас бараг 1тэрбум $ зээлээд хятадын тоног төхөөрөмжийг аваад хятадуудаар бариулаад дараа хятадуудын "хараат"байдалд орж хэлсэн ҮНЭЭР нь засвар,сэлбэгээ авах ирээдүй байгаа
Төслийн нэр : Тайширын усан цахилгаан станц Байршил : Говь-Алтай аймгийн Тайшир сумын Улаанбоомын хавцал Хэрэгжүүлэх хугацаа: 2004 - 2008 Төслийн хүчин чадал: 11 МВт, 37 сач кВт цаг Тайширын Усан цахилгаан станц нь Арабын Эдийн Засгийн Хөгжлийн Кувейтын сан (20,0 сая ам. доллар), Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби Хөгжлийн Сан (13,0 сая ам. доллар)-гийн зээлээр санхүүжигдэн хэрэгжиж байна,Тайширын УЦС-ын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын Синохайдро корпораци, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, угсарч суурилуулах ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын Камко Интернейшнл компаниуд шалгаран 2004 оны 9-р сарын 9-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсан ба мөн оны 10-р сарын 10-нд барилгын ажлыг эхэлсэн. Тайширын УЦС нь Завхан, Говь-Алтай аймгийн төв, ойролцоох 7 сум тухайлбал Говь-Алтай аймгийн Тайшир, Халиун, Жаргалан, Завхан аймгийн Цагаан чулуут, Цагаан Хайрхан, Яруу Алдархаан сумдыг цахилгаанаар хангах зорилгоор төлөвлөгдөж баригдсан Төслийн техник эдийн засгийн үндэслэлд голын урсацыг олон жилийн дунджаар тооцож далан байгуулах зорилгоор голын урсгалыг шилжүүлэн урсгах туннелийг боож усан сангийн дүүргэлт эхэлснээс хойш дунджаар 2.5 жилд дүүрэх ёстой. Дээд тал нь таван жил гэж тооцсон байдаг. Харамсалтай нь, тухайн бүс нутагт олон жил дараалсан хуурайшилт, ган гачиг, голын эхэнд алт олборлох үйл ажиллагаа явуулсан зэргээс шалтгаалан голын олон жилийн дундаж урсац нь 2.3 дахин буюу 5.4 шоометр/секунд болж буурснаас усан сангийн дүүргэлт удааширч байна.УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Ц.Дашдорж, Б.Чойжилсүрэн нараас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нарт хандаж тавьсан асуулгын хариуг сонссон юм. Асуулгад “Тайшир, Дөргөний усан цахилгаан станцын үйл ажиллагааны явц болон байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр хийж байгаа ажил, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар” хөнджээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Дөргөний УЦС-ын нэг кВт эрчим хүчний үнэ яагаад харьцангуй өндөр буюу 32 төгрөг байдаг, мөн 50 төгрөгөөр авсан эрчим хүчний үнэ юунаас болоод баруун бүсэд 200 төгрөгт хүрээд байгаад хариулт шаардав.УИХ-ын гишүүн Ц.Дашдорж “Тайширын УЦС-ын усан сангийн дүүргэлт хоёр жилийн дотор хэвийн хэмжээнд хүрнэ гэж байсан ч бүтсэнгүй. Хэзээ усан сан дүүрч бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой болох юм бэ? Ц.Баярбаатар:- Тайширын усан цахилгаан станцын усан сангийн дүүргэлтийн түвшин энэ оны есдүгээр сар гэхэд 1690-1693 метрт хүрнэ. Тэр үед бид Завхан аймгийн Тэлмэн сум хүртэлх 140 км шугамыг туршина. Энэ жилийн тухайд Говь-Алтай аймгийн төвийг эрчим хүчээр хангана, харин Завхан аймагт эрчим хүч өгч чадахгүй. Ирэх жилээс станц бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой болсны дараагаас Завхан аймаг руу эрчим хүч өгөх асуудал яригдана гэлээ.Тайширын УЦС-аар Говь-Алтай аймгийг л хангана.Тайширын УЦС-ын үндсэн барилга байгууламж нь голын урсацыг шилжүүлэх 6м голчтой 165м урт туннель, барилгын үйлдвэрлэлийн бааз, ажилчдын түр тосгон, 305 м урт 6 м диаметертэй ашиглалтын туннель, станцын барилга 50м өндөр, хярын урт нь 192м, эзэлхүүн нь187 000м³ багтаамжтай далан зэрэг болно. УЦС-ын үндсэн үзүүлэлтүүд: 1. Суурилагдсан чадал -11 МВт 2. Жилд үйлдвэрлэх цахилгаан - 37 сая кВтц 3. Далангийн өндөр - 50 м 4. Далангийн урт - 190 м 6. Төсөвт өртөг - 38,9 сая $ 7. Цахилгаан дамжуулах шугам: Алтай хот хүртэл - 47 км 35кВ Улиастай хот хүртэл - 135 км 110 кВ Сумдын төвүүд хүртэл - 260 км 10-35 кВ 8. Агрегатын тоо - 4 ш Станцын барилга угсралтын ажлыг 2007 онд, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажлыг 2008 оны 10 дугаар сард дуусаж эхний агрегатыг ашиглалтанд оруулсан ба УСАН САНГИЙН ДҮҮРГЭЛТ ЗОХИХ ТҮВШИНДЭЭ ХҮРЭЭГҮЙГЭЭС бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна.
дцс найдвартай
Hyataduud zoriud Mongoliig ashiglaj Orosiig hamt horlohiin tuld 1 terbum zeel nertei uriig ugch Usan tsahilgaan stants nertei yamar ch adhigaa uguhgui nuhuj chadahgui yumand mungu zeelj baigaa baihgui.Orosuud tsaanaa l zangragtai Mongold ashigtai sanal tavisan bna.Mongol atomiin tsahilgaan stants nen shasrdlagtai hamgiin zuv garts baih bolno.Demjij baina.
УЦС-аас эрчим хүч гарган авахын тулд Монголын нутгийн талыг нь усанд живүүлэх хэрэг гарна гэнэ үү? Би юу уншчихваа? Үнэн үү? Төмөр өө та юу бодож байна чиний орос ахын чинь хуцаж байгаа нь үнэээн гээд нотлоодох доо.
ЮУН АЦС ҮХСЭН АЦ. ГЭР ХОРООЛОЛ ДОТРОО ГЭРЭЛ ТАВЬЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ
Монголын нэг ч УЦС хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа нь хэний буруу вэ? 30 гаруй сая ам доллар зарж барьсан Тайшир-Дөргөний станцууд гэхэд дөнгөж 20-30 хувь ажиллаж байна. Тэгээд ард түмэнд квт аа 200 төгрөгөөр өгнө. Ийм Усан Цахилгаан Станци хэнд хэрэгтэй юм бэ? 500 МВТ ын Атомын Цахилгаан станци бариулаад газар дор булчихсан байхөд ямар ч аюулгүй. Тори гээд бүр ч аюул багатай Элемемент дээр суурилсан Атомын Цахилгаан Станцуудыг Бельги, Энэтхэг барьж байна. Машин аюултай гээд унахгүй байсан цаг бий шүүдээ. Жаахан юм ойлгохыг хичээх хэрэгтэй. Худлаа байхгүй Мангасаас айх хэрэггүй. Атомын Цахилгаан станци байхад бараг үнэгүй Цахилгаан хэрэглэнэ.