sonin.mn
 
ОБЕГ-ын дарга бригадын генерал Т.Бадрал өнөөдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд ажиллаж Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн нээлтийн арга хэмжээнд оролцож байна.
 
 
Шинээр байгуулж байгаа Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангид ажиллах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, сургаж дадлагажуулснаар Тариалан сумаас найм, бусад сумдаас 16 иргэн мэргэжлийн хүн бэлтгэсэн байна. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал,  Хөвсгөл аймгийн Засаг А.Эрдэнэбаатар, Тариалан сумын Засаг дарга Ц.Хөвсгөлдалай, Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Г.Нэргүй нарт Тариалан сумын иргэдийг  гал унтраах ангитай болсондоо талархлаа илэрхийлэв. Тус анги нээгдсэнээр  Тариалан суманд  ажлын байр нэмэгджээ. Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги одоогоор түр байранд ажиллаж байна. 
 
Ж.Батсайхан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг