sonin.mn
 
МОСКВА. /NHK/. Хуучин ЗХУ-ын Ерөнхийлөгч асан Михаил Горбачевыг Крымын хойг Орост нэгдсэнийг дэмжсэн үг хэлснийх нь төлөө Украинд зорчихыг нь таван жилээр хориглосон байна.
 
 
Крымыг Орост нэгтгэснийг Горбачев зөвтгөсөн нь Украины аюулгүй байдалд хохирол учруулна гэж Украины Аюулгүй байдлын алба  пүрэв гарагт мэдэгджээ.
Михаил Горбачев тавдугаар сарын 22-нд “Sunday Times” сонинд өгсөн ярилцлагадаа Крымыг ОХУ-д нэгтгэснийг байнга дэмжихээ илэрхийлсэн байна.
 
Тэрбээр "тухайн үед би ерөнхийлөгч байсан бол яг ийм шийдвэр гаргах байсан" гэж хэлээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины шийдвэрийг дэмжиж байгаа дурдсан байна.
Өдгөө 85 настай Горбачев ОХУ-тай холбоотой асуудлуудаар өөрийн байр суурийг хэвлэлээр чөлөөтэй илэрхийлдэг нэгэн юм.
 
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко лхагва гарагт Крымийг буцааж өгөхийг ОХУ-аас  шаардсан байна. Гэвч ОХУ-ын тал "энэ асуудлыг хэлэлцэх хүсэл алга" гэдгээ хэдэнтээ давтан мэдэгдсээр билээ.
 
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг