sonin.mn
 
“Эс-Би-Эл” ХХК-ийн инженерүүд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах ус төрөгчийн генератор бүтээжээ.Тус компанийн захирал П.Баатарсүрэн ярихдаа, “Бидний унадаг автомашины мотор дизель түлшийг 15 литр бензинийг 30 шахам хувь дутуу шатаадаг гэсэн тооцоо гарсан. 
 
Дутуу шатсан моторын эд ангид өнгөр, тортог суухаас гадна агаарыг ихээхэн бохирдуулдаг. Тиймээс бид үүнийг халах зорилгоор жийп машинд туршихад түлшийг 30 хувь хэмнэж,  агаарын бохирдлыг 80 хувиар бууруулсан нь батлагдсан. Харин энэ удаа бид  “Corolla” маркийн  машинд ус төрөгчийн генераторийг суурилууллаа. Жилд монголчууд 1 тэрбум гаруй ам. долларын шатахуун импортлодог. Үүнээс 20 хувийг хэмнэхэд  300 сая ам. доллар хэмнэнэ гэсэн үг. 1.5 сая ам.доллараар цэцэрлэг, сургууль барина гэж бодоход дээрх хэмнэсэн мөнгө 800 цэцэрлэг, сургууль барих юм.
 
Уснаас электролизийн аргаар устөрөгчийг гаргагч аппарат нь 20х15 см хэд, хэдэн хөнгөн цагаантай төстэй хавтанг ашигласан. Уг төхөөрөмжийг автомашины моторын дэргэд байрлуулж, машин асахад төхөөрөмж ажиллан унтрахад ямар нэгэн ус төрөгч ялгахаргүй учраас аюулгүй. 1 литр шатахуун тутмын 7-15 хувийг нь хэмнэнэ. Мөн автомашины хүч, хурд, моторын эвдрэл буурч, эдэлгээний хугацаа нэмэгдэнэ. Одоо бидэнд  төхөөрөмжийг туршиж үйлдвэрлэхэд санхүүгийн хүндрэл тулгараад  байгаа. Тиймээс хөрөнгө оруулалт хийх хүмүүстэй хамтрахад бэлэн байна” гэв.
 
Б.Заяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг