sonin.mn
НЬЮ-ЙОРК. /BBC/. Францын “Dior” компанийн загвар зохион бүтээгчид болон алдарт дуучин Рианна нар хамтран этгээд чамин загвартай нарны шилний цуглуулга гаргажээ.
 
Рианна “Пума” брэндийг сурталчлахаар 3  жилийн гэрээ байгуулан ажиллаж эхлээд удаагүй байгаа юм.
 
Рианнагийн нэрээр нэрлэгдсэн уг нарны шилний цуглуулга нь зургадугаар сарын эхээр худалдаанд гарах бололтой. Нарны шилний хүрээ нь зургаан төрлийн өнгөний сонголттой байх бөгөөд 840 долларын үнэтэй аж. Харин илүү тансаг хувилбар болох 24 каратын алтаар бүрсэн загвар нь 1950 долларын үнэтэй байх гэнэ.
“Бид дуучин Рианнатай хоёр дахь удаагаа хамтарч ажиллах болсондоо маш их баяртай байна. Тэр бол уран бүтээлч, бизнес эрхлэгч, нигүүлсэнгүй үзэлтэн, орчин үеийн залуусын хувьд загварын шүтээн болсон хүн юм” хэмээн “Dior” компанийн гүйцэтгэх захирал Сидни Толедано ярилаа.
 
Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг