sonin.mn
 
Нийслэлийн хэмжээнд нийтдээ 14 цагдаагийн хэлтэс ажиллаж байна.Тэдгээр хэлтсүүдээс шалгарсан хэсгийн байцаагч нарын дунд “Хэсгийн байцаагч-2016” тэмцээн болж шилдгүүдээ тодруулав.
 
Тус тэмцээнийг Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жилийн ойг угтан зохион байгуулсан юм. Тэмцээнд оролцогчдыг 10 үзүүлэлтээр шалгаруулжээ.  Тэргүүн байранд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёр дугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Баярсүрэн, дэд байранд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Батболд, гутгаар байранд Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Идэр нар тус тус шилдгээр тодорсон байна. 
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг