sonin.mn
 
МИНСК. /BelTA/. Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН-ы гишүүн хэд хэдэн орон Евразийн эдийн засгийн холбоотой /ЕЭЗХ/ чөлөөт худалдааны гэрээ байгуулахыг сонирхож байна гэж Беларусийн Гадаад хэргийн дэд сайд Александр Михневич мэдэгдэв.
 
 
Вьетнамтай чөлөөт худалдааны гэрээ байгуулсны дараа Индонез, Сингапур, Малайз, Камбож зэрэг орнууд ийм гэрээ байгуулах санал тавьсан. Тэр ч байтугай Камбож улс ЕЭЗХ-нд гишүүнээр элсэх талаар мэдээлэл авахаар албан ёсны хүсэлт тавьсан гэдгийг тэрбээр дурдлаа.
 
Мөн тэрбээр "ЕЭЗХ-ны гишүүн орнуудын хувьд АСЕАН-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулбал өөрсдөд нь ашигтай эсэхийг судлаад эхэлсэн. Бид шинжээчдийн саналыг тусгасны үндсэн дээр удахгүй шийдвэрээ гаргана" гэж мэдэгдсэн байна.
 
Энэ сарын 25-нд Беларусийн Төлөөлөгчдийн танхим ЕЭЗХ болон Вьетнамын хооронд байгуулсан чөлөөт худалдааны гэрээг соёрхон баталсан билээ. Энэ гэрээ хэрэгжиж эхэлмэгц гаалийн татварыг 60 хувиар хөнгөлөх юм.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг