sonin.mn
 
"Бат зүү" компани монголынхоо эрдэмтэн судлаачидтай хамтран сарлагийн сүүний шар тос, хонины сүүл, арвайн гурилыг тусгай жороор багсран хөвөн даавуун уутанд савласан "Шидэт  бигнүүр" нэртэй үндэсний шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэллээ. 
 
Монголчууд ахуйн нөхцөлд бараан өнгийн даавуунд шар тос шингээн халааж өвчтэй хэсэг дээрээ тавьж илааршуулдаг уламжлалт эмчилгээний аргатай. Энэхүү ардын аргаас дээрх бүтээгдэхүүнийхээ санааг авсан бөгөөд гэрийн нөхцөлд ямар насныхан гар доор хадгалж байгаад эмчилгээний журмаар ашиглаж болох юм. Тухайлбал, мэдрэлийн ядаргаа, үе мөчний өвдөлт, бөөр давсаг, хий хуй, чийг бам, шээс задгайрах зэрэг өвчний шинж тэмдэг илрэхэд уг бигнүүрийг ашиглаж болно. Хэрэглэхийн өмнө халаах зууханд халааж аль өвчтэй газраа тавьж жигнэх ба 4-5 жилийн хугацаанд нэг бүтээгдэхүүнийг ашиглаж болох гэнэ. Мөн наранд тавьж халаах байдлаар хэрэглэж болох ч талтай. Бигнүүр нь зөвхөн чихний ард тавих багахан хэмжээтэй байх бол давсаг, нуруунд тавихуйц арай томхон хэмжээтэй гэх олон загвартайгаар бигнүүрээ зах зээлд гаргаж байна. 
 
Үүнээс гадна турмалин бүхий үсний хавчаар, зүүний хатгуур, шилний гаранд углах уут зэрэг бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа аж. Турмалин чулуу нь хүний элдэв хорыг гадагшлуулж, мэдрэлийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, дархлааг хамгаалж, натри, кальци, ради гэх мэт хмийн элементүүд, олон янзын минариал эрдэс бодисыг агуулдаг тул элдэв цацраг идэвхит бодисыг саармагжуулдаг байна. Компьютер, интернэт хөгжсөн өнөө үед тус бүтээгдэхүүн нь ихээхэн эрэлттэй байх болно гэдэгт үйлдвэрлэгчид итгэлтэй байв.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг