sonin.mn
 
ИСЕ-ШИМА. /TASS/. Шаардлагатай бол Өрнөдийн орнуудын ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг чангатгана гэж 7-гийн бүлгийн Дээд хэмжээний уулзалтаас гаргасан Тунхаглалд дурджээ.
 
Үүнээс гадна 7-гийн бүлгийн орнуудын удирдагчид ОХУ-д авсан хориг арга хэмжээг Минскийг гэрээтэй холбон үзэж, хориг арга хэмжээг цуцлах эсэх нь тус гэрээний хэрэгжилтээс хамаарна гэж мэдэгдлээ.
Үүний сацуу тэд ОХУ-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг