sonin.mn
 
МАХН-ын бага чуулганы хуралдаан одоо тус намын байранд эхэлж байна.
 
Өнөөдрийн чуулганаар МАХН-аас 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрсийг тодруулж, эцэслэн батална. Нэр дэвшигчдийг намаас батламжлах хуулийн хугацаа дуусгавар болж байгаатай холбоотой намууд дор бүрнээ хуралдаж байна.
 
Тус нам өнөөдөр жагсаал, өлсгөлөн зарласан ч Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас цуглаан зохион байгуулах зөвшөөрөл өгөөгүйгээс төв талбайд ямар нэг цугларалт болоогүй юм. 
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг