sonin.mn
 
Монгол Ардын нам Бага хурлаа 14.00 цагаас эхлэхээр товлосон ч одоо болтол эхлээгүй байна.
 
Одоо тус намын Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, анхан шатны нэгжээс ирүүлсэн нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж байгаа аж. Удирдах зөвлөлийн хурлын дараа Бага хурал эхэлнэ. Бага хурлын хуралдаан хэзээ эхэлж, хэзээ дуусах нь тодорхойгүй байна.
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хуралдаан 18 цагаас эхэлж, мөн нэр дэвшигчдийн нэрсийг эцсийн байдлаар үзэглэх аж.
Б.Туул

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг