sonin.mn
Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатарын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтот ажлын хүрээнд энэ онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс 6 тэрбум төгрөгийг зарцуулахаас 60 хувийг сумдад хуваарилж Мөрөн суманд 2 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ.
 
Энэ оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан тул хүнрүүгээ чиглэсэн, гэр бүлийн харилцаа хандлагыг дээшлүүлэхэд 350 орчим саяыг зарцуулж байгаа бол Шинэ Мөрөн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор 270 сая төгрөгийг үндсэн тохижилтын ажилд зарцуулж байна.
 
Мөрөн сумын нийт орон сууцны гадна орчим хүүхдийн тоглоомын болон сагсны талбай, гэрэлтүүлэг, зогсоол зэрэг  тохижилтыг иж бүрэн шийдвэрлэхэд тэрбум 200 орчим сая төгрөг шаардлагатай бол энэ онд Эргийн 72, 15,16-р байрны тохижилтыг хийж байгаа бөгөөд ажлын явц 70 гаруй хувьтай байгаа ажээ. 
 
Хөвсгөл аймаг Б.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг