sonin.mn
ПАРИС. /BBC/. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон Германы Канцлер Ангела Меркель нар дэлхийн нэгдүгээр дайны үед хамгийн удаан, ширүүн болсон Верден хотын тулааны 100 жилийн ойг тэмдэглэлээ.
 
Францын зүүн хойд нутагт 10 сар үргэлжилсэн уг тулааны үеэр Герман, Францын хэдэн зуун мянган цэрэг амиа үрэгдсэн байна.
 
Тулаанд Франц ялалт байгуулжээ. Гэвч Верден хот нь өнөөдөр Франц-Германы эвлэрэлийн бэлгэ тэмдэг болсон билээ.
 
Өнөөдөр болсон тэмдэглэлт арга хэмжээний үеэр Меркель үг хэлэхдээ, энэ тэмдэглэлт арга хэмжээнд уригдан оролцож байгаа нь өнөө үед Герман, Франц найрсаг харилцаатай болсныг илтгэн харуулж байна гэж мэдэгджээ.
 
Мөн тэрбээр, “Европ тив хүндхэн үетэй нүүр тулаад байгааг та бүхэн харж байгаа билээ. Европ руу ирэх дүрвэгсдийн асуудлыг зохицуулахаар бид хичээж байна. Энэ нь манай холбоонд эдийн засгийн асуудал үүсгэж байна гэж мэдэгдээд, гэхдээ Европ олон зүйлийг хийж, бүтээсэн гэж онцлон тэмдэглэсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг