sonin.mn
 
РОМ. /Xinhua/. Өнгөрсөн долоо хоногт Газар Дундын тэнгисийн өмнөд хэсэгт болсон хөлөг онгоцны гурван удаагийн ослоор 700 орчим цагаач болон дүрвэгч амь эрсэдсэн байж болзошгүй гэж НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал хариуцсан Дээд комиссарын газар болон ослоос амьд үлдсэн хүмүүст тусалж буй буяны байгууллагууд мэдэгдлээ.
 
 
Европт хүрэхийн тулд далайд хөвөхөд тохиромжгүй, найдваргүй хөлөг онгоцуудаар аз сорин зорчин явж байсан цагаачид болон дүрвэгчид өнгөрсөн долоо хоногийн лхагва, пүрэв болон баасан гарагт Италийн эргээс өмнө зүгт явж байхдаа живсэн байна.
 
Африкаас Европт аз туршин нэвтрэхийг оролдож буй хүмүүсийн тоо хавар цаг ирсэнтэй холбоотойгоор  эрс өсч байгаа ажээ.
Италийн эргийн харуулын албаны мэдэгдсэнээр, өнгөрөгч долоо хоногт Газар Дундын тэнгист зорчиж явсан нийтдээ 12 мянга гаруй цагаач болон дүрвэгчийг аварчээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг