sonin.mn
 
МОСКВА. /Kyodo/. “Лондон-2012” Олимпын наадмын үеэр спортын гурван төрлөөр өрсөлдсөн манай улсын тамирчдаас найман хүн нь хориотой эм хэрэглэснийг тэднээс авсан дээжийг дахин шинжлэх явцад тогтоосон гэж ОХУ-ын Олимпын хороо мэдэгдлээ.
 
 
Тус хороонд Олон улсын олимпын хороо /ОУОХ/ шинжилгээний хариуг мэдэгдсэн байна.
 
2008 оны Бээжингийн Олимпод оролцсон спортын гурван төрлөөр өрсөлдсөн Оросын 14 тамирчны сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсан гэж ОУОХ мэдэгдсэнийг Оросын Олимпын хорооны албаны хүмүүс өнгөрсөн мягмар гарагт мэдээлсэн билээ.
Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг ОУОХ-той хамтран хамгийн сүүлийн үеийн аргуудыг ашиглан өнгөрсөн олимпуудад оролцсон тамирчдаас авсан дээжийг дахин шинжилсэн байна.
 
Сэргээшийн шинжилгээний хариу нь эерэг гарсан тамирчид энэ оны наймдугаар сард Рио-де-Жанейро хотод болох Олимпод өрсөлдөх боломжгүй байгаа юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг