sonin.mn
 
АСТАНА. /KAZINFORM/. Дэлхийн нефтийн зах зээл 2017 оны эцэс гэхэд сэргэж эхэлж магадгүй гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак таамаглаж байна.
 
“2017 оны эцэс гэхэд нефтийн үнийн уналтын мөчлөг дуусгавар болж, нефтийн зах зээл эргээд сэргэнэ гэж бид таамаглаж байна” гэж тэрбээр өнгөрсөн амралтын өдөр мэдэгдэл хийхдээ дурджээ.
 
Энэ оны хоёр, гурав болон дөрөвдүгээр улиралд нийлүүлэлтийн хэмжээ 2015 оны түвшнээс доогуур байна гэж шинжээчид таамаглаж байгаа юм.
2014 онд буюу оргил үедээ нэг торх нь 110 долларт хүрч өсч байсан нефтийн үнэ эрэлт  нь нийлүүлэлтээс давснаар 60 гаруй хувиар унаад байгаа билээ.
 
Г.Доржханд

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг