sonin.mn
 
КИЕВ. /TASS/. Терроризм болон тагнуулын хэргээр ОХУ-д ял шийтгүүлсэн Украины хоёр иргэнийг шилжүүлэн авах хэлэлцээрийг тус улстай байгууллаа гэж Украины Ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгдэв.
 
 
Урьдчилсан хэлэлцээрийн дагуу Юрий Солошенко болон Геннадий Афанасьев нарыг шилжүүлэн авч чадна хэмээн найдаж байна гэж тэрбээр мэдэгджээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Украины Хууль зүйн яам дөрвөн иргэнийг, тухайлбал Юрий Солошенко болон Геннадий Афанасьев нарыг суллахыг ОХУ-д хандан хүссэн байна. Харин ОХУ-ын Хууль зүйн яам хариуд нь "энэ асуудлыг ялтан шилжүүлэх тухай 1983 оны Конвенци болон ОХУ-ын Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн дагуу шийдвэрлэнэ" гэж мэдэгдсэн байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг