sonin.mn
 
Монгол Улсын Хууль зүйн сайдын 2016 оны А/43 дугаар тушаалаар Төрийн архивуудын үйл ажиллагаанд улсын үзлэг явуулахаар шийдвэрлэж, батлагдсан хуваарийн дагуу Үндэсний төв архивын захирал, Улсын ахлах байцаагч Б.Эрдэнэбадрахаар ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн Архивын газарт 05 сарын 16-наас 23-ны өдрүүдэд улсын үзлэг явууллаа.  

Нийслэлийн Засаг даргаас Архивын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмыг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх, архивын баримтын хадгалалт хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалт, цахим сан бүрдүүлэлт, мэргэжил арга зүйн үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах хүрээнд санаачилгатай ажиллаж, үр дүнд хүрч ажилласан гэдгийг Улсын үзлэгийн ажлын хэсгээс цохон тэмдэглэлээ.

Үзлэгийн хүрээнд нийслэлийн зарим дүүрэг, харьяа байгууллагын архив, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн үйл ажиллагаатай танилцав. Тухайлбал,
- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Архивын тасаг“-ийн үйл ажиллагаа
- Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Нэг цэгийн үйлчилгээ”, архивын лавлагаа олгож буй явц, үйл ажиллагаа
- Нийслэлийн Налайх дүүргийн архивын баримтын тоо бүртгэл, хадгалалт хамгаалалтын үйл ажиллагаа
- Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, Нийслэлийн Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын архивын хадгалалт хамгаалалт, баримтын цахимжуулалтын үйл ажиллагаа

- “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” дахь нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс архивын лавлагаа үйлчилгээ олгож буй үйл явцтай танилцлаа.
Улсын үзлэгийн ажлын хэсгээс нийслэлийн Архивын газрын үйл ажиллагааны ололт, амжилт, нэгдсэн үнэлгээ, дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний дүгнэлт, илтгэх хуудсыг ирүүлсэн бөгөөд тус үзлэгээр нийслэлийн Архивын газар 99.3 хувь буюу “Маш сайн” үнэлгээтэй дүгнэгдлээ гэж Нийслэлийн Архивын газраас мэдээллээ.