sonin.mn
 
ПРЕТОРИА. /Prensa Latina/.  Энэ сарын эхээр дэгдэхэд 250 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх хэмжээнд хүртэл газар авсан ойн түймэр Хойд Америкийн баруун хэсэгт гарсан билээ. Саяхан ӨАБНУ-ын 300 гаруй гал сөнөөгчид гал түймэртэй тэмцэхэд нь Канад улсад туслахаар болжээ.  
 
 
Эрэгтэй эмэгтэй гал сөнөөгчид бүхий баг Йоханесбург хотын Оливер Тамбо олон улсын нисэх онгоцны буудлаас канадчуудад туслахаар ниссэн тухай тус улсын телевиз мэдээлжээ. Зүүн Алберт мужид гал маш ширүүн асч байгаа бөгөөд тус нутагт онцгой байдал зарласан байна.
 
Баттай мэдээллээр, 200-250 мянган га газар ойн түймэрт өртөн сүйдээд байгаа аж. Дэлхий дээр жил бүр 100 мянга гаруй ойн түймэр бүртгэгддэг бөгөөд энэхүү гамшгийн улмаас 1.6-2 сая га талбай сүйддэг байна.
 
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг