sonin.mn
 
БЕЙРУТ. /TASS/. Сирийн Агаарын цэргийн хүчин тус улсын зүүн нутагт байрлах “Лалын улс” бүлэглэлийн томоохон баазад агаараас цохилт өгсөн байна.
 
Уг агаарын цохилтын үеэр Сирийн цөлөөс буцаж явсан “Лалын улс” бүлэглэлийн ачааны болон цэргийн техникүүдийг устгажээ. Түүнээс гадна Пальмира хотоос 70 км-ийн зайд орших “Лалын улс” бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгч, босогчид болон цэргийн техникийг устгажээ.
 
Сирийн “SANA” агентлагийн мэдээлснээр, Ракка хот руу ордог хурдны замын ойролцоо орших “Лалын улс” бүлэглэлийн цэргийн баазад Сирийн агаарын цэргийн хүчнийхэн цохилт өгсөн байна. Тус бүлэглэл нь Ракка хот болон Хомс мужийг заагладаг Рахум суурингаар дамжуулан Турк руу нефть, байгалийн хий тээвэрлэдэг байжээ.
 
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг