sonin.mn
 
МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй 14 хүн Тусгаар тогтнолын талбайд 58 дахь цагтаа өлсгөлөнгөө үргэлжлүүлж байна.  
 
Тэд нойтон өлсгөлөн зарласан ч  зарим гишүүдийнх нь биеийн байдал тогтворгүйтсэн тул 4-5 хүн өлсгөлөнгөө зогсоожээ. Тухайлбал, жүжигчин Ц.Төмөрбаатарыг эмч нар эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэсэн тул тэрбээр өлсгөлөнгөө зогсоов. Тэрбээр хэдийгээр би өлсгөлөнгөө зогсоосон ч бусад нөхдөө сэтгэл санааны хувьд дэмжиж байгаа. Шударга ёсны төлөөх үйл хэрэгт оролцсоор байх болно хэмээв.
 
Өнөөдөр СЕХ нь 2016 оны сонгуульд оролцох нэр дэвшигчдийн нэрсийг хүлээн авч буй. МАХН-ын удирдлагууд тус намаас өрсөлдөх хүмүүсийн нэрсийг удахгүй хүлээлгэн өгөх гэнэ. 
 
Түүнчлэн олон улсын хүний эрхийн байгууллага болон Монгол Улсад суугаа дипломатуудад хандахаар болжээ. Үүний зэрэгцээ ASEM-д оролцохоо мэдэгдээд байгаа улс орны удирдагчдад нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргүүлэх аж..
 
Б.Туул

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг