sonin.mn
 
ШЕЗ-ийн байранд болсон өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр албан ёсоор ШЕЗ-ийн шинэ бүрэлдэхүүнийг танилцууллаа.
 
 
ШЕЗ-ийн гишүүдийг томилох сонгон шалгаруулалт энэ сарын 13-ны өдөр болж, хуулийн дагуу Анхан шатны шүүгчдийн зөвлөлгөөний 81.17 хувийн саналаар хууь зүйн ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 99 хувийн саналаар Д.Эрдэнэчулуун нар тус тус томилогдоод байна. Улсын Дээд шүүхээс О.Зандраа, Хууль зүйн яамнаас П.Батсайхан нар сонгогдлоо. 
 
Эдгээр хүмүүсийн томилгоог Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 25-ны өдөр ёсчлон баталжээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулинд заагдсан, анх удаа бие даан байгуулагдсан ШЕЗ-ийн хоёр дахь удаагийн бүрэн эрхийн бүрэлдэхүүн юм. Мөн ШЕЗ-ийн гишүүдийн дотроос 100 хувийн саналаар Н.Лүндэндоржийг ЕЗ-ийн даргаар улируулан томилсон гэдгийг ШЕЗ-өөс өнөөдөр албан ёсоор мэдээллээ.
 
Ж.Батсайхан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг