sonin.mn
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн хамт олон эрүүл мэндээ хамгаалах, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх зорилгоор өдрийн дасгалын цагтай боллоо.
 
Тус хамт олон байнгын суугаа ажлаа түр ч атугай хөдөлгөөнөөр солих болжээ. Тэд өдрийн 8 цагийн ажлаа эрүүл мэндийнхээ төлөө суух биш, хөдөлгөөн эрүүл мэнд гэсэн зарчмаар хийхээр тогтсон байна. энэ ч утгаараа өдөр бүр 11.00 цагаас 10-15 минутыг нийтийн дасгал хөдөлгөөний цаг болгон хэвшүүлжээ.
 
Энэ хамт олон “бидний энэхүү хөдөлгөөний хомсдлоос сэргийлж, эрүүл мэндээ хамгаалах санаачлагыг бусад бүх шатны шүүхүүд хүлээн авч хэрэгжүүлэхийг уриалж байна” хэмээлээ.
 
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг