sonin.mn
БАМАКО. /Sputnik/. Мали улсад НҮБ-ын хэрэгжүүлж буй “Multidimensional Integrated Stabilization" ажиллагааны цуваа руу халдсан халдлагын улмаас таван энхийг сахиулагч амиа алдсан байна.
 
Мали улсын Мопти мужид ням гарагт болсон уг халдлагыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн эрс зэмлэн буруушаалаа. 
 
Тэрбээр Малид байдлыг тогтворжуулах болон энхийн гэрээг хэрэгжүүлэхэд НҮБ-ын зүгээс дэмжлэг үзүүлсээр байх болно гэдгийг дахин батлан илэрхийллээ. Үүний зэрэгцээ хэт давруу үзэлтнүүдийн эсрэг тэмцэхэд нь Малигийн эрх баригчдад  дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна.
 
2012 онд Малид цэргийн эргэлт гарснаар улс оронд эмх замбараагүй байдал газар авах тэр үед туарег омгийнхон салан тусгаарлах үйл ажиллагаа явуулж тус улсын нутгийн хойд хэсгийг ихэнх хэсгийг мэдэлдээ аваад байгаа юм.
 
Үүний зэрэгцээ сүүлийн арван жилийн хугацаанд байгуулагдсан "Лалын улс" бүлэглэлийн отрядууд хэд хэдэн удаа террорист халдлага үйлджээ. Үүнтэй холбоотойгоор, 2013 оноос хойш НҮБ-ын энхийг сахиулагчид Малид байрлаж байгаа юм.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг