sonin.mn
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр УИХ-ын 2016 оны сонгуульд тус намаас нэр дэвшигчдийн баримт бичгийг СЕХ-нд хүлээлгэн өглөө.
 
Тэрбээр энэ үеэр, “Өнгөрсөн баасан гарагт Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд нь тодруулж, баримт бичгийг нь мөн хуулийн хүрээнд бүрдүүлсэн. Энэ баримт бичгийг СЕХ-нд хуульд заасан хугацаанд гардуулан өгч байна” гэлээ.
 
Ардчилсан намаас нэр дэвшигчдийн 30 орчим хувь нь залуучууд байгаа юм.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг