sonin.mn
 
Нам, эвслүүд өнгөрсөн баасан гаригт 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулсан.  Намын удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийг гурав хоногийн дотор СЕХ-д хүргүүлэх ёстой. Нам, эвслүүдийн саналыг СЕХ хэлэлцээд зургадугаар сарын 7-нд нэр дэвшигчийг зарлаж, үнэмлэх олгоно. 
 
 
Нам, эсвэл удирдах байгууллагаас гаргасан дээрх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэр дэвшигчдийг аймаг, дүүргийн тойрог дотор нь солих боломжтой, эсэх талаар СЕХ-ны Хуулийн хэлтэсийн ахлах  референт Д.Бат-Эрдэнээс тодрууллаа.
 
Тэрээр "Нам, эвслүүдийн нэр дэвшүүлэлтийн хуулийн хугацаа дууссан. Тиймээс нэр дэвшигчийг өөрчлөх, тойрог сольж болохгүй. Нам эвслээс нэр дэвшигч нас барсан болон эрүүл мэндийн шалтгаанаар нэр дэвших боломжгүй болсон тохиолдолд л өөрчлөх боломжтой. Намын удирдах байгууллагын шийдвэрийг одоо өөрчлөх, нэр дэвшигчдийг нааш, цааш нь хөдөлгөж солих боломжгүй. Нам, эвслийн удирдах байгууллагаас гаргасан шийдвэр эцсийнх байна" гэлээ.