sonin.mn
 
“Өрнөдийн орнуудын Орос улсын хүнсний хоригийн хариуд  Москва өрнөдийн орнуудын хүнсний хоригийг 1,5 жилээр сунгахаар болов.
 
Ингэснээр  2017 оныг дуустал хориг хэрэгжинэ" хэмээн Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев тус улсын аж үйлдвэр, хувийн аж ахуйн эздүүдийн холбооны гишүүдтэй хийсэн уулзалт дээр мэдэгджээ.
 
Тэрээр үйлдвэрлэгчид  энэ тухай саналыг  нэг бус удаа  тавьж байсан  гэдгийг  дурджээ. Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев Ерөнхийлөгч Владимир Путинд энэ тухай бичгийг өргөн барив.
 
“Манай үйлдвэрлэгчид Орос улсад хүнсний хориг тавьсан орнууд болон хожим нэгдсэн улсуудын газар тариалан, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнүүдийн хоригийг цаашид сунгахыг дэмжиж  буйгаа нэг бус удаа мэдэгдсэн. Хоригийн хариу арга хэмжээний хугацааг өмнө авсан нэг жил бус, харин 2017 оны эцэс хүртэл  буюу 1,5 жилээр сунгахыг дэмжиж буйгаа  мэдэгдсэн. Иймд хөдөө аж ахуй болон  газар тариалангийн бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгө оруулалтын  төлөвлөлтийг илүүтэй урт хугацаагаар хийх бололцоотой болж буй юм. 
Сонирхуулахад, 2014 оны 8 дугаар сард Өрнөдийн орнууд  Орос улсад  хүнсний хориг тавьсан юм. Одоогийн  байдлаар тус хоригт АНУ, Австрали, Канад, Норвег, Албани, Черногори, Исланд, Лихтенштейн, ЕХ болон өнгөрсөн оны 8 дугаар сараас Украин нэгдээд буй  юм.
 
Москва хот. А.Огторгуймаа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг