sonin.mn
 
Орос  улсын төрийн албан хаагчдад  Skype, Viber, WhatsApp- харь орны мессенжерийг ажлын зорилготой ашиглахыг хориглож болзошгүй байна.
 
Түүнээс гадна дээрх мессенжерүүдээс  гар утас болон суурин телефон руу залгах  дуудлагуудыг  мөн адил  хориглож болзошгүй  аж.  Орос улсын Харилцаа холбооны яам Засгийн газар энэ тухай хуулийн төсөл  өргөн бариад байгаа билээ.  Хэрвээ Харилцаа холбооны яамны боловсруулсан энэхүү  төсөл батлагдвал, онлайн сервисүүд  оросын утасны сүлжээнүүдтэй   холбогдох боломжгүй болно. Иймд  эдгээр сервисүүдийн хэрэглэгчид гар утасны дугаар руу дуудлага хийж чадахгүй болох юм.
 
“Telecomdaily”  шинжээчийн агентлагийн ерөнхий захирал Денис Кусковын үзэж буйгаар, мессенжерүүд болон порталууд нь  нэг талаас  оросын  гар утасны төрөлд нилээд өрсөлдөөн бий болгодогтой холбоотой гэнэ. Мессенжерийн ярианы улмаас  тэд нилээд ашиг орлого алдагдсан  нь ойлгомжтой. Хоёрдугаарт, эдгээр мөнгө нь мэдээж хэрэг Оросын биш компаниудад орж байгаа гэжээ. Чухамдаа энэ нь гадаад руу гэсэн үг юм.  Сонирхуулахад, Оросын Билайн, МТС, Вымпелком, Мегафон гар утасны компанийн  удирдлагууд  Skype болон бусад гадны операторуудыг хаахыг нэг бус удаа  шаардаж байжээ.
 
Москва хот. А.Огторгуймаа 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг