sonin.mn
 
 
Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуульд оролцох нам эвслийн нэр дэвшигчдийн материалыг өчигдөр авч дууссан. Өнөөдрийн хувьд бие даагчдын баримт бичгийг хүлээн авч байна.
 
Одоогийн байдлаар 20 гаруй бие даагч баримт бичгээ хүлээлгэн өгөөд байгаа юм. Сонгуулийн Ерөнхий хорооны даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг нэр дэвшигчдийн баримт бичгийг журмын дагуу бүрдлээр нь хүлээн авсны дараа тэдгээрийг нягтлан шалгана. Тус хороо нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг ирэх сарын 06-ны дотор шийдвэрлэж тогтоол гаргах юм.
 
Бие даагчид ирэх сарын нэгний дотор багтаан баримт бичгээ ирүүлэх ёстой аж. Маргааш хэдийгээр бүх нийтийн амралтын өдөр ч СЕХ хуулийн дагуу ажиллах болно.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг