sonin.mn
МЕХИКО. /Xinhua/. Мансууруулах бодис наймаалагчдын мафийн толгойлогчдын нэг болох Хектор Пальма Салазарыг АНУ-ын холбогдох албаны хүмүүс Тамаулипас мужийн Матаморос хоттой залгаа хил дээр Мексикийн албаны хүмүүст шилжүүлэн өгчээ.
 
Энэ сарын 10-нд Калифорни муж улсын шоронгоос суллагдсан Пальма Салазарыг Америкийн албаны хүмүүс өнөө өглөөний үүрийн 05:00 цагийн үед шилжүүлэн өгсөн байна. Мексикээс АНУ руу 50 кг кокаин хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр 16 жилийн хорих ял авсан тэрбээр ялынхаа 85 хувийг биеэр эдэлсэн юм.
 
Суллагдсаных нь дараа Мексикт шилжүүлэн өгөх хүртэлх хугацаанд тэрбээр АНУ-ын цагаачлалын албаны хатуу хараа хяналтад байжээ. Пальма Салазарыг дахин яллах эсвэл суллах эсэх талаар Мексикийн Ерөнхий прокуорор тодорхой хариулт өгөөгүй байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг