sonin.mn
ТОКИО. /Sputnik/. Орос болон Япон улс энэ сарын 22-нд Токио хотноо энхийн гэрээний асуудлаар яриа хэлцээ хийнэ гэж Японы Гадаад хэргийн сайд Фүмио Кишида мэдэгдлээ. Уг  хэлэлцээг Гадаад хэргийн дэд сайд нарын түвшинд хийнэ гэж тэрбээр хэлэв.
 
Дөрвөн арлын асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй учраас дэлхийн II дайны дараа Япон болон Орос улс энхийн гэрээнд гарын үсэг зураагүй билээ. Уг дөрвөн арлыг ОХУ Өмнөд Курилын арлууд гэж нэрлэдэг бол япончууд хойд газар нутаг гэдэг юм. Агнуурын тэнгисийн эдгээр маргаантай арлыг дайн дуусах үед Зөвлөлтийн арми эзлэн авчээ.
 
Зургадугаар сард Япон-Оросын энхийн гэрээний асуудлаарх ээлжит хэлэлцээг хийхээр төлөвлөж байна гэж тавдугаар сард ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов нар мэдэгдэж байсан юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг