sonin.mn
“Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааны иргэдийн гарт үлдсэн буюу 70 хувьтай тэнцэх хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар болжээ.
 
“Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэд нийт 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг. Одоогоор иргэд эхний ээлжийн 322 хувьцаагаа худалдан авахаар арилжааны банкуудад хүсэлтээ гаргах үйл явц үргэлжилж байна.
 
322 хувьцаа нь 1072 ширхэг хувьцааны 30 хувь юм. Энэхүү 30 хувийн төлбөрт 300426 төгрөг иргэдийн гар дээр очно. Сүүлийн өдрүүдэд Монголын Хөрөнгийн биржийн гүйлгээ өмнөхөөсөө уналтад ороод байсан бол энэ шийдвэр хөрөнгийн зах зээлийг аврах нэг алхам болно гэж тус салбарынхан үзэж байна.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг