sonin.mn
Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард  Улаанбаатар хотод болно. Энэ уулзалтад 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байгаа юм.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахалж буй Дээд хэмжээний энэ уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 30 дугаар хуралдаан өнөөдөр боллоо.
 
Үндэсний соёл, амралтын хүрээлэн, Шангри Ла зочид буудлуудын хооронд “Гэр хотхон” байгуулахаар төлөвлөсөн. Хотхоны орчмын зүлэгжүүлэлт, тохижилт болоод Нүүдэлчдийн наадам хийх “Чингисийн хүрээ” цогцолборын бэлтгэлд ажилд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоогэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.