sonin.mn
2016 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг "Мөнхийн үсэг" ХХК-ийн хэвлэх үйлдвэрт хэвлэж буй. Одоогоор Баян-Өлгий, Увс, Говь-Алтай зэрэг 7 аймагт саналын хуудсыг хүргүүлээд байна.
 
Саналын хуудсыг хэвлэх ажил өнгөрөгч даваа гарагаас эхэлсэн. СЕХ-ноос байгуулсан ажлын хэсэг саналын хуудас хэвлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Тус ажлын хэсэг орон нутагт саналын хуудас хүргэх, хадгалах, хамгаалах ажлыг давхар хариуцаж байгаа юм. 
 
Энэ удаагийн сонгуульд зориулж нийт 595 төрлийн хоёр сая орчим саналын хуудас хэвэлнэ. Саналын хуудсыг санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх аж.
 
Б.Туул
 
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг