sonin.mn
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Украйны байдлыг зохицуулахтай холбогдуулан Орос улсын үүрэг оролцооны тухай өөрийн хэлснийг няцаахаас татгалзав.
 
Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик ярьжээ. Тэрээр Киев Бан Ги Муны  хэлсэн үгийг бүрэн эхээр нь уншвал зохилтой гэж мэдэгджээ. Дюжаррик мэдэгдэлдээ, НҮБ хэлсэн үгнээсээ татгалзахгүй гэжээ.
 
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Петербургийн олон улсын эдийн засгийн ХХ чуулга уулзалтад хэлсэн үгэндээ, НҮБ-ын Байнгын хорооны гишүүний хувьд ОХУ нь  даян дэлхийн асуудлуудыг зохицуулахаас аваад Украйн, Сирийн мөргөлдөөнийг дуусгахад хүний эрхийг хангах, үй олноор устгах зэвсгийг дэлгэрүүлэхэд хяналт тавихад чухал үүрэг гүйцэтгэж байна “ гэсэн.   
 
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын энэхүү мэдэгдлийг НҮБ-ын дэргэдэх Украйн улсын Байнгын төлөөлөгч Владимир Ельчинко “Орос Украйны мөргөлдөөнийг намжаах асуудлаар Орос улсын үүргийг  магтах аястай ийм зүйлийг чухамдаа НҮБ-ын тэргүүн  яаж хэлж чадаж байгааг ойлгохгүй байна “ хэмээн  “Радио  Свобода”-д ярьжээ.
 
Тэрээр цааш хэлэхдээ, гэтэл  Орос улс  Украйны эсрэг  түрэмгийлэл   болон эл сөргөлдөөнийг хурцадмал байлгахад гол үүрэг гүйцэтгэгч байхад шүү” хэмээн шүүмжилсэн байна.
 
НҮБ-ын  дэргэдэх Украйны төлөөлөгчийн газар мэдэгдэлдээ, Ерөнхий нарийн бичгийн даргын Санкт-Петербургт Украйны байдлыг намжаахад  Орос улсын гүйцэтгэх үүргийн тухай хэлсэн үгийг  хүлээж  авах боломжгүй. Бид тайлбар өгөхийг  хүсэх болно “ гэжээ.      
 
Москва хот. А.Огторгуймаа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг