sonin.mn
Монголын Залуу Манлайлагч Хөтөлбөрийг USAID буюу АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн /ОУХА/-аас зохион байгуулахаар болжээ.
 
Энэхүү шинэ хөтөлбөр нь Монголын залуу манлайлагчид АНУ болон зарим Азийн орнуудын манлайлагч залуусын хамтаар олон улсын солилцоонд оролцох боломжоор хангаж, энэ нь дараа үеийн ардчилсан манлайлагчдыг бэлтгэх үйлсэд нь Монгол Улсад туслалцаа үзүүлэх АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женнифер Зимдал Галтын санаачилгыг ахиулах юм.
 
Хөтөлбөр мөн АНУ-ын сургуулиудад өргөнөөр хэрэглэгддэг Ардчиллын сууриуд сурах бичиг гэх мэт иргэний боловсролын нөөцийг дунд сургуулийн ахлах ангийн багш нарт нээлттэй болгож, Засгийн газартай хэрхэн харилцах зэрэг ардчилсан нийгэм дэх иргэдийн хариуцлагын талаар сурагчдад заах зорилготой юм.
 
АНУ-ын ОУХА-аас Монголын Залуу Манлайлагч Хөтөлбөрийг АНУ-ын Уорлд Лэрнин, Монголын Иргэний боловсролын төв болон АНУ-ын Олон улсын бүгд найрамдахчуудын хүрээлэн Төрийн бус байууллагуудын түншлэлтэйгээр хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн албан ёсны нээлт болон хэрхэн оролцох талаарх мэдээллийг ЭСЯ-наас ойрын долоо хоногт зарлах аж.
 
Хэвлэл мэдээлэлтэй холбоотой лавлах зүйлсийг ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны 7007-6249 дугаарын утсаар, эсвэл paspress@usembassy.mn цахим хаягаар хандаж лавлах боломжтой юм.
 
Зургадугаар сарын 5-ны өдөр Монгол Улсад хийсэн айчлалын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри АНУ-ын ОУХА хэрэгжүүлэх 2.5 сая ам.долларын Монголын Залуу Манлайлагч Хөтөлбөрийг зарласан.
 
Ардчилал иргэдэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх боломжоор хамгийн сайн хангаж өгдөг ба АНУ-ын Засгийн газар тухайн улсын ардчиллын хүчин зүтгэлийг тууштай дэмждэг хэмээн Улаанбаатар хотноо Монголын залуу манлайлагчидтай уулзсан уулзалт дээр Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэлсэн юм.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг