sonin.mn
УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог Сүхбаатар аймагт МАН-аас нэр дэвшигч Ч.Улаан Эрдэнэцагаан, Дарьганга сумын иргэдтэй уулзаж, намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Уулзалтын хүрээнд Монгол Улсын дархан хилийг манаж байгаа хилчин дайчидтай уулзсан байна. Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай улстөрчдийн хувьд нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, энэ хүндрэлийг давж гарах арга замуудын талаар нээлттэй ярилцсан байна. Иргэдийн зүгээс нэр дэвшигч Ч.Улаанаас бондын өрийг хэрхэн барагдуулах, өр тавих нь тусгаар тогтнол, аюулгүй байдалд нөлөөлөхвий гэх мэтчилэн санаа зовниж явдаг асуудлаар илэн далангүй ярилцлаа.
 
Дэлгэрэнгүйг дараах линкнээс уншина уу?