sonin.mn
Нэг жижигхээн бодлого бодьё л доо. Бат бол өв уламжлагдсан малчин хүн эцэг эхээсээ өвлөсөн хэдэн хонь мал , бэлчээрийн газар нутаг , мал аж ахуй эрхлэх туршлагаа ашиглаад үүрийн 5 жингээс үдшийн бүрий болтол өөрөө хэдэн хонио хариулж адуугаа манадаг бол эхнэр нь сүү сааль , гэр орноо өөд нь татна. Хөдөөгийн амьдрал нэг иймэрхүүдүү л  үргэлжилдэгдээ. Гэтэл гай газар доороос гэгчээр ноос ноолуурын , түүхий эдийн үнэ навсайтлаа унаж удаа дараалан хохирол амсдаг юм байна.  Дээр нь нэмээд махны үнэ унаснаар бүүр элгэрээ эвхрэнэ. Хөдөөгийн малчид гутарч тал нутагаар амьдрал гундуудуу дайраад өнгөрөх явуулын хүмүүсийг голдуу талх , боов , гоймон өгөх болов уу ? гэсэн өлөн нүдээр харна. Харин хотод эдийн засгийн чиглэлээр сурдаг дүү нь зун нь иржээ. Арга хэмжээ авч эхлэв. Тэд зөвхөн сүүн бүтээгдэхүүн дээр дагнан ажиллахаар шийдэв. Нутаг усаараа нэгдэж хоршоолол маягийн юм байгуулав. Ганц нэгээрээ тус , тусынхаа түүхий эдийг монополь маягийн хятад ченжид өгч нөгөөх нь үнэ тогтоодог байдалд цэг тавихаар шийдэв. Том хот руу зөөвөрлөж , борлуулахын тулд сүүгээ боловсруулах шаардлагатай. Энэ зэргийн технологи нь үнэтэйгээс гадна ганц малчинд ахдах тул нэгдэж дундаа боловсруулах төхөөрөмж авлаа. Үр дүнд УБ , Дархан , Эрдэнэт гэх мэт арай олон хүн суурьшсан хотууд руу гашлаагүй, цэвэр шинэхэн сүүг хүргэж өгдөг болжээ. Хотын иргэд эрүүл хүнс , байгалийн цэвэр бүтээгдэхүүнд гойд дуртай тул шинэхэн гашлаагүй цэвэр монгол сүүг гар дээрээс авах дуртай. Малчид амжилттай ажилласаар цааш масло , бяслаг гээд ахиулна.  Сүүгээр зогсохгүй түүхий эд бүр цаанаа асар их эрэлт хэрэгцээ бий. Монгол малын чөмөг л гэхэд Солонгосын эмийн үйлдвэрлэлд эрэлт хэрэгцээтэй байдагаас гадна чухал эмийн орцонд нь нэн шаардлагатайгаас үүдээд доод ханш нь 200$ эхлэх үе ч бий. 90 онд монголчууд өөрсдөө ясаар саван хийдэг байв. Гэвч алт нүүрс байтугай яс хүртэл бараа юм болохоор капитализмын зах зэээлийн эдийн засгийн өрсөлдөөнд ордог тул гадны дистербьютер компанид дотоодын савангийнхаа зах зээлийг алдаж байсан үе ч байгаа. Учир нь эдийн засагт тодорхой үе шат байдаг энгийн зүйлийг л ойглоогүй хэрэг юм. 
 
1. Эдийн төвт хэлбэр 
2. Хөрөнгө оруулалт төвт хэлбэр
3. Шинэчлэл төвт хэлбэр   
 
гэх мэтчилэн 3 үе шат бий. Малчин Батын анх эрхэлж байсан мал аж ахуй нь хамгийн анхны эдийн төвт хэлбэр байв. Дээрх эхний бодлогыг задалж тайлбарлахад
 
Ухаан нь : Түүний бэлчээр нутаг бол үйлдвэрийн эд зүйл харин мал маллах ухаан , арга туршлага бол хөдөлмөрийн эд зүйл хөдөө аж ахуйн багаж нь хөрөнгийн эд зүйл юм. Батын гэр бүл үе уламжлагдан бэлчээр нутаг , хөрөнгө , хөдөлмөр гэсэн эд зүйлсийг ашиглаж , махран ажиллахдаа  мал аж ахуйгаа эрхэлсээр байлаа. Үүний улмаас дампууралд орж дараагийн удаад хоршоолол маягийн зүйл үүсгэж , банкнаас зээл авч дундаа боловсруулах технологи худалдаж авч нутаг усаараа нэгдэн хамтдаа ажилласан нь хөрөнгө оруулалт төвт хэлбэр юм. Гэхдээ тэдний энэ бүх ажил нь зах зээл дэхь сүүний үнэнээс хамаарах тул хохиролд хүргэх эрсдэлтэй учраас ухаан сийлж мөн зориг гарган масло , бяслаг зэргийг үйлдвэрлэх болсон нь л Шинэчлэл төвт хэлбэр юм.
 
Нэрт эдийн засагч Жосеф Шумберт шинэчлэлийг илүү өргөн цар хүрээтэй судлан товчоор илэрхийлсэн нь бий. Тэрээр энэ тухай хэлэхдээ "Шинэчлэл гэдгийг хүмүүс зөвхөн техникийн шинэчлэл гэж ойлгох хандлагатай байдаг. Энэ бол эндүүрэл бөгөөд
Шинэчлэлд : 
1. Шинэ бараа бүтээгдэхүүн сэдэж гаргах 
2. Шинэ зах зээл нээх 
3.Төрөл бүрийн зүйлийг шинээр гаргах болон шинэ түүхий эд хэрэглэх 
4. Үйлдвэрлэлийн аргыг сайжруулах 
5. Менежментийн шинэ зохион байгуулалт  гэх мэтчилэн зүйлсийг хамардаг учир шинэчлэл (innovation) гэдэг маань "техникийн шинэчлэлээс" хавьгүй өргөн хүрээг хамардаг гэсэн нь бий. 
 
1. Шинэ бараа бүтээгдэхүүн сэдэж гаргах 
Ухаан нь : Малчин Бат сүүгээ шууд зарахын оронд сүү боловсруулах технологи авч гашилдаггүй сүү зарья гэдэг нь  
2. Шинэ зах зээл нээх 
Ухаан нь : Аймагийн төвөөс гадна УБ , Дархан , Сэлэнгэ , Эрдэнэт .... гэх мэт хүн ам олонтой газар борлуулна.
3.Төрөл бүрийн зүйлийг шинээр гаргах болон шинэ түүхий эд хэрэглэх 
Ухаан нь : Сүүгээ боловсруулж масло хийх үедээ төрөл бүрийн амт орц найрлагыг төрөлжүүлж , нэг удаагийн хэрэглээний авсаархан хэмжээгээр савлаж зарах нь 
4. Үйлдвэрлэлийн аргыг сайжруулах 
Ухаан нь : Сүү боловсоруулах аргыг автоматжуулах , техникийн шинэчлэлт хийх нь 
5. Менежментийн шинэ зохион байгуулалт
Ухаан нь : Нэг нь сүү хураах ажилаа хариуцаж байхад нэг нь боловсруулах үйлдвэрлэлийг нэг нь боруулалтаа хариуцаж байх нь дээрхийн тус тус тайлбарууд билээ. 
 
Шинэчлэл нь зөвхөн аж ахуй эсвэл дан ганц төр засагт хамаатай эд биш юм. Хувь хүний өдөр тутмын амьдралаас гадна бүх зүйл хүртэл шинэчлэлээс шалтгаална. Хуучин үхширмэл сэтгэлгээнээсээ өөрийгөө гаргаж шинэлэг сэтгэлгээтэй болохоос эхлэнэ. 
 
Илүү ойлгогдохоор энгийн жишээнүүд дахиад авья л даа. 
 
Хувцасаар жишээлбэл :
Их сургуулийн 3 оюутан хоорондоо уулзлаа гэж бодьё
Нэгдэхь оюутан нь цэвэр цэмцгэр биед дулаахан хувцастай байлаа гэхэд энэ бол эдийн төвт хэлбэр юм. 
Хоёрдох оюутан нь LV , Hugo Boss , DG гэх мэт брендүүдээр өвч зэвсэглэн хувцаслажээ. Энэ бол хөрөнгө оруулалт төвт хэлбэр юм. 
Гуравдах оюутан нь бага үнэээр , биед эвтэйхэн , өөртөө зохисон , загварлаг байвал энэ нь шинэчлэлт төвт хэлбэр юм.
 
Гэр орноо тохинуулахаар жишээлбэл : 
 
Гэрийн 3 эзэгтэйн гэр орноо авч явж буй , тохижуулсан байдлаа хоорондоо харьцууллаа гэж бодье
 
Нэг дэхь эзэгтэй Өдөржин угааж зүлгэн өнгө оруулах гэж хичээнэ. Энэ бол эдийн төвт хэлбэр (Зарим эзэгтэй нар унгас алдаад хэвтээд өгөх нь ч бий.)
Хоёрдахь эзэгтэй Итали буйдан , Герман шүүгээ , Япон тавилгаар аль болох үнэтэй зүйлсээр гэр орноо тохижуулсан байвал энэ нь Хөрөнгө оруулалт төвт хэлбэр юм
Гуравдагч эзэгтэй Үнэ биш загвар дизайныг нь олоод тухлаг таатай орчин бүрдүүлсэн байвал энэ нь Шинэчлэл төвт хэлбэр юм   
 
Шоу Бизнес ч ялгаагүй дээ үүгээр жишээлбэл :
 
Эхнийх нь. Кино театр бүрээр нэг сэдэвтэй нэг агуулгатай кино хэвийн кино хийж гаргаад байвал энэ нь Эдийн төвт хэлбэр юм (Зарим нь бүүр хулгайлна.)
Удаах нь. Хөрөнгө мөнгөөр зодож нүд гялбам орчинг харуулж , өндөр нягтралтай дүрслэлээр кино хийх хэдий ч агуулга , үйл явдал нь нэг хэвийн байвал энэ нь Хөрөнгө оруулалт төвт хэлбэр юм. 
Сүүлийх нь. Хэн нэгний сэдэж байгаагүйг сэдэж , бодож олоогүйг бодож шинэлэг хэв маягтай кино хийвэл энэ нь Шинэчлэлт төвт хэлбэр юм.
 
Нийтлэл , ном бичихээр жишээлбэл : 
 
А нийтлэлч нэг хуудсыг нь 30.000 төгрөгөөр үнэлж 10 хуудас нийтлэлийг цаг наргүй унтах нойргүй үхтлээ ажиллаж 10 хуудас бичээд 300.000 төгрөг олж байвал энэ нь Эдийн төвт хэлбэр юм
Б нийтлэлч нэг хуудасыг нь 30.000 төгрөгөөр үнэлж нийтлэл бичих хэдий ч өөрөө захиалгаа олсон тул 2 туслахаа дайчилж талыг нь бичүүлээд өөрөө таван хуудас  бичээд 20 хуудас болж 600.000-ыг олох хэдий ч 300.000 төгрөгөө хөлс болгож нөгөө хоёртоо өгч өөрөө 5 хуудсыг бичээд  300.000 төгрөгтэй үлдвэл энэ нь Хөрөнгө оруулалт төвт хэлбэр юм.
Харин С нийтлэлч маань би ёстой үхэж байсан ч 30.000 төгрөгөөр 1 хуудас нийтлэл бичихгүй гээд 1 хуудас нийтлэлийн үнийг чих хууларч унамаар өндөрт хэлвэл (жишээ нь : нэг хуудасаа 300.000 төгрөгөөр үнэллээ гэж бодье)  Үүнд нийтлэлчийн зах зээлд танигдсан байдал , хурц тод зүйлс бичдэг гэх мэт оюун санааны чухал зүйлс гаргаж байвал үнэ нь тэнгэрт хадахыг нь хүлээн зөвшөөрнө гэсэн үг чухамдаа энэ нь л Шинэчлэлт төвт хэлбэр юм.
 
 
Одоо жишээгээ арай гүнзгийрүүлээд Шинэчлэлийн тухай сэдэвээр бас нэг жишээ татъя л даа. 1980-аад оны Япон , Солонгосын факсын машины экспортын өрсөлдөөнөөр сэдэвээ ойлгуулая
 
1980 он бол Японы Сони , Панасоник , Хитачи зэрэг компаниуд факсын машин үйлдвэрлэж Америкт эскпортлож маш их ашиг олж байсан үе гэтэл арлын цаах нь орших жижиг Солонгосын Хьюндай , LG , Samsung гэх мэт компаниуд энэ бүгдийг зүгээр хараад суусангүй. Тэд эхний ээлжинд Япон , Америк , Герман факсын машинуудыг бүгдийг нь задалж судлаад өөрсдийн факсын машиныг гаргаад үнийг нь японы факсын машинаас ялимгүй багаар зарж байсан удаатай. Япончууд зүгээр хараад сууж байдаг маанаг биш тул илүү шинэчлээд хямдаар зарахад Солонгос бут цохиулж байх жишээтэй. Солонгосын компаниуд дахин судлаад гаргаж ирээд үнийг нь буулгаад зарах боловч Япончууд дахиад шинийг хийгээд гараад ирнэ. Иймэрхүү давтамжтай  циклий өрсөлдөөний үеэр Солонгос олон дахин ялагдаж байсан шалтгаан нь Япон шинэчлэлт төвт хэлбэртэй байсан бол Солонгосын компаниуд нэг үе ард Хөрөнгө оруулалт төвт хэлбэрийн эдийн засаг руу дөнгөн данган шилжиж байсан үе нь ялагдалд хүргэж байсан удаатай. Эдийн засгийн иймэрхүү өрсөлдөөнд өрсөлдөгч нөгөө тал нь эдийн засгийн хэлбэрээрээ нэг шат доогуур байвал өрсөлдөөнд үргэлж ялагдаж байдаг гэмтэйгээс гадна өрсөлдөөн нь үнийн өрсөлдөөн болж хувирах нигууртай. Иймэрхүү жишээ одоогийн Хятадын эдийн засгийн өрсөлдөөнд ч ажиглагддаг ган хайлш , төмөрлөгийн бүтээгдэхүүнүүд нь үйлдвэрлэгдсэн нийт өртөгөөсөө хэд  дахин бага үнээр зарагдах саналтай байдаг нь таахын аргагүй оньсого хэдий ч эдийн төвт хэлбэрийн эдийн засагтай орны хувьд байх ёстой үзэгдэл гэж хэлэхэд ч бас бэрх. 
 
Харин шинэчлэл төвт шатанд үнийг бууруулах эрсдэлтэй зүйл хийхийн огтын шаардлагагүй. Учир нь дэвшилтэд технологиор шинэ бараа бүтээгдэхүүнийг бусдаас өрсөж , цаг хугацаатай уралдан бүтээгээд зах зээлийн үнийг хүссэнээрээ өөрсдийн дураар тогтооно. Үүнчлэн шинэ бүтээгдэхүүнийг их борлуулахын тулд маркетингийн чадвараар олон хэмжээгээр зарах боломжтойгоос гадна энэ шатанд үнэ чухал биш шинэ бүтээгдэхүүн чухал байдаг тул хичнээн үнэтэй байсан ч хэрэглэгчид авах л болно.Чөлөөт ханш өсөх буурах ч борлуулалтанд төдийлөн нөлөөлөхгүй 
Жишээлбэл : Аpple , Samsung-ын бүтээгдэхүүнүүд үүний нэгэн жишээ 
 
Үүгээр дуусахгүй олон жишээ татаад шинэчлэлтэй холбоотой олон зүйлс байх хэдий ч өнөөдөр Монголын нөхцөл байдалтай өөрсдийнх нь байгаа байдалтай харьцуулаад бүтээлч зүйлс цааш нь бичмээр байвч эхний ээлжинд өөрсдийнхөө талаар сайн мэдэж өөрсдийгөө сайн таних хэрэгтэй болов уу ? Хоёрдугаарт Монголын нөхцөл байдлыг Хөрөнгө оруулалт төвт хэлбэрийнх гэхэд өнөөдөр зүүдлэх ч эрт байна. 
 
Үргэлжлэл бий
 
 
Амаддай