sonin.mn
ДАМАСК. /ВВС/. Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өнгөрсөн бямба гарагт Дамаск хотноо Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадтай хэлэлцээ хийжээ. Тэд цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагаа, түүнчлэн Сирид террорист бүлэглэлүүдтэй тэмцэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
 
Шойгу Сирийн баруун хойд нутаг дахь цэргийн баазад очжээ. ОХУ Сирийн засгийн газрыг дэмжин босогчдод агаараас цохилт өгөх ажиллагаа явуулахдаа тус баазыг ашиглаж байгаа юм. Оросын армийн байрлуулсан “S-400” агаарын довтолгооноос батлан хамгаалах дэвшилтэт системийг сайд Шойгу шалгаж, тэнд байрласан орос цэргүүдтэй уулзжээ.
 
Агаараас цохилт өгч буй Оросын армийнхны дэмжлэгтэйгээр Сирийн хүчнийхэн энэ сарын эхээр хойд нутгийн Ракка муж руу давшин, “Лалын улс” босогчдын бүлэглэлийн эсрэг явуулж буй цэргийн ажиллагаагаа эрчимжүүлж байна. Харин Сирийн засгийн газраа эсэргүүцэгч сөрөг хүчнийхэн хойд нутгийн Алеппо хотын эргэн тойрны газар нутгийг хяналтдаа байлгасаар байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг