sonin.mn
Монгол, Туркийн эрдэмтэд Тоньюкукийн гэрэлт хөшөөнд археологийн малтлага, судалгааны ажил хийхээр болжээ.  Монгол Улсын ШУА, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, БНТУ-ын ТИКА байгууллагатай хамтран Монголын нутагт буй Эртний Түрэгийн үеийн дурсгалуудыг судлах, хадгалж хамгаалах төслийг 1997 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
 
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС-ийн судлаач, багш нар БНТУ-ын эрдэмтэдтэй хамтран Эртний Түрэгийн мэргэн сайд Тоньюкукт зориулсан гэрэлт хөшөө бүхий тахилын цогцолборт археологийн малтлага судалгааны ажлыг өнөөдрөөс ирэх наймдугаар сарын 05-ныг хүртэлх хугацаанд хийх юм.
 
Хоёр орны хамтарсан судалгааны анги Тоньюкукийн цогцолборыг малтан судалснаар уг дурсгалын өнөөгийн байгаа байдлыг шинжлэх ухааны аргазүйн дагуу баримтжуулан бүтэц, зохион байгуулалтыг нь тодруулж сэргээн засварлах, хадгалж хамгаалах ажлын бэлтгэлийг хангах аж.
 
Археологийн судалгааны нээлтийн ажиллагаа өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Тоньюкукийн цогцолборт болно.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг