sonin.mn
Увс аймгийн цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Бадамрагчааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.  Гэвч Увс аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Бадамрагчааг "Ажлаас чөлөөлж, томилох тухай" тушаалыг Хууль зүйн сайд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгосон байна. Түүнийг үүрэгт ажилд нь буцаан томилох шийдвэрийг ЦЕГ-ын даргад үүрэг болгожээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг