sonin.mn
РОМ. /VOA/. Италид ням гарагт болсон орон нутгийн сонгуулийн явцыг ажиглаваас Ромын хотын даргаар анх удаа эмэгтэй хүн сонгогдох магадлалтай байна.
 
37 настай хуульч Вержина Регги хоёр долоо хоногийн өмнө сонгуулийн эхний шатанд ялалт байгуулжээ. Түүний өрсөлдөгч болох эрх баригч намаас нэр дэвшигч Роберто Жачетти 24 хувийн санал авсан бол Регги 35 хувийн санал авсан байна
 
Хошин урлагийн жvжигчин Беппе Грилло-гийн долоон жилийн өмнө байгуулсан “Таван Од Хөдөлгөөн” /M5S/ гэдэг популист хөдөлгөөнөөс Регги нэр дэвшиж байгаа юм. Италийн нийслэлд авилгыг таслан зогсоох, тус хотод төрийн үйлчилгээний хандлагыг өөрчлөх гэсэн уриатайгаар Регги сонгуулийн кампанит ажлаа явуулжээ.
 
“M5S” нь Ерөнхий сайд Матео Рензи болон түүний удирдсан зүүний төвийн үзэл баримтлалтай Ардчилсан намын тэргүүлсэн эрх баригч эвслийн эсрэг зогсч буй сөрөг хүчний гол төлөөлөл юм. 
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг